Бизнес

Хөдөлмөрийн зах зээл 85 мянган ажиллах хүчний дутагдалтай байна

Манай улс ажиллах хүчнээр төдийлөн дутахааргүй нөөцтэй улс гэсэн ангилалд оржээ. Гэвч ажил олгогч талд элдэв төрлийн татвар, хураамж, харин ажиллагч талаас цалин хөлсний бага байдлаас шалтгаалан хүн ажилд авна гэдэг хөдөлмөрийн зах зээлийн том сорилт хэвээр байна. 

ГБХНХЯ-аас гаргасан судалгаагаар дотоодын хөдөлмөрийн зах зээлд 85 мянган ажлын байр эзнээ хүлээж байна гэсэн судалгааны дүн гарчээ.    

Мөн манай орон жилийн 4 улиралтай тул хөдөлмөрийн зах зээл, иргэдийн орлого дулааны улиралдаа л нэмэх баланстай ихэвчлэн гардаг. 

Хөдөлмөрийн зах зээлд улирлын нөлөөлөл байнга ажиглагддаг бөгөөд нэг жилийн ажиллах хүчний эрэлтийн гурван ажлын байр тутмын хоёр нь оны эхний хагас жилд бий болох хандлагатай байдаг.  Сүүлийн 10 жилийн хувьд улсын хэмжээнд ажиллах хүчний эрэлт 52.0 мянгаас 95.0 мянгын хооронд хэлбэлзэж, дунджаар 76.2 мянга байсан бол 2025 оны хувьд энэ үзүүлэлт 83.7 мянга болсон байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button