Технологи

Дэлхийн хамгийн том дата төвийг Энэтхэгт байгуулахаар төлөвлөж байна

Мукеш Амбани-ийн Reliance нь хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор Энэтхэгийн Жамнагар хотод гурван гигаваттын хүчин чадалтай дэлхийн хамгийн том дата төвийг байгуулахаар төлөвлөж байна. Төсөл нь 20-30 тэрбум долларын өртөгтэй байж магадгүй гэв.

Амбани 2020 онд Meta, Google, Silver Lake, General Atlantic, KKR, Mubadala, PIF зэрэг хөрөнгө оруулагчдаас 25 тэрбум гаруй доллар цуглуулж, Reliance-ийн жижиглэнгийн худалдаа, харилцаа холбооны салбаруудад ашигтай ажиллаж чаджээ. Reliance бол Энэтхэгийн хамгийн үнэ цэнэтэй компаниудын нэг юм.

Амбани уг байгууламжийг голчлон нар, салхи, устөрөгчийн эрчим хүч үйлдвэрлэх зэргэлдээх ногоон эрчим хүчний цогцолбороос сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилготой байгаа аж.

Амбани дата төвд зориулж Nvidia-аас чип худалдаж авч байгаа. Nvidia болон Reliance нар аравдугаар сард Энэтхэгт хиймэл оюун ухааны хэрэглээний дэд бүтцийг бий болгох хамтын ажиллагаагаа зарласан .

Жамнагар хотод хэрэгжих энэхүү төсөл нь OpenAI, SoftBank болон Oracle компаниуд Stargate төслөөрөө дамжуулан АНУ-ын хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулж энэ долоо хоногт 500 тэрбум доллар амлажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button