Life
Монгол улсад 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын шинж тэмдэг илэрсэн
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2025.01.22) хуралдав. Хуралдаанд эрт илрүүлгийн үр дүн нэгтгэн дүгнэсэн мэдээллийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр танилцуулав. Илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509,072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816,361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ.
Мөн 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарсан тухай танилцуулав.