Трамп криптовалюттай холбоотой тушаал гаргаагүйгээс Биткойн $106,000 дээр тогтворжив
АНУ-д 2025.01.20-нд амралтын өдөр тохиосон тул хөрөнгийн биржүүд хаалттай байсан бол 2025.01.21-нд криптовалют болон хувьцааны үнэ өсөв.
Энэ нь хөрөнгө оруулагчид Трампын эдийн засагт ээлтэй бодлогыг хүлээж байгаагаас хувьцааны зах зээлд эерэг хандлагатай байгааг илтгэж байгаа юм.
Гэвч ам.долларын үнэ цэн буурч, хувьцааны томоохон индексүүд өссөн (S&P 500 1.21%, DOW 0.82%, QQQ 2.79%) дүр зурагтайгаар шинэ ерөнхийлөгчийн эхний өдөр эхлээд байна.
Тодруулбал, биткойн 3.8%-иар өсөж, 107,240 долларт хүрч өмнө нь тогтоосон 109,588 ам.долларын дээд үнэд хүрсэнгүй.
Энэ нь Трампын шинэ засаглал криптовалютын талаар ямар нэгэн тушаал гаргаагүй нь хүмүүсийг урам хугалсантай холбоотой.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) криптовалютын зохицуулалтыг сайжруулах баг байгуулсан. Энэ багийг криптовалютыг дэмждэг мэргэжилтнүүд удирдаж байна.
Мөн Bank of America-ийн удирдлага криптовалютыг төлбөрийн хэрэгсэл болгох боломжтой учраас дэмжиж байна гэжээ.
Мөн зарим шинжээчид томоохон компаниуд Биткойн худалдан авч эхлэх нь зах зээлд илүү том өөрчлөлт авчрах магадлалтай гэж үзэж байна.