Netflix компанийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын гишүүнчлэлийн тоо 300 саяд хүрч, бүх цаг үеийн дээд түвшинг тогтоожээ. Мөн “нэмэлт гишүүд”-ийг багтаан тооцоолбол Netflix-ийн дэлхийн нийт үзэгчдийн тоо 700 саяас давсан байна.
Улирлын санхүүгийн тайланг танилцуулах үеэр тус компани мөн гишүүнчлэлийн төлбөрөө нэмж байгаагаа мэдэгдлээ.
Стриминг үйлчилгээний аварга компанийн мэдэгдсэнээр стандарт гишүүнчлэлийн сарын төлбөр 15.49 ам.доллароос 17.99 ам.доллар болж, зар сурталчилгаа дэмждэг гишүүнчлэлийн сарын төлбөр 6.99 ам.доллароос 7.99 ам.доллар болж тус тус өсөж байгаа аж.
Харин премиум зэрэглэлийн гишүүнчлэлийн сарын төлбөр 22.99 ам.доллароос 24.99 ам.доллар болж байгаа байна. Тус компанийн мэдэгдсэнээр АНУ, Канад, Португал, Аргентин зэрэг оронд гишүүнчлэлийн төлбөрийг нэмж эхлэх аж.