LifeТехнологи

Доналд Трампын ачаар Америкчууд эргэн ТикТок ашиглах боломжтой болжээ

ТикТок АНУ дахь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон ч ердөө 12 цагийн дараа дахин ажиллаж эхэлжээ. Хэрэв ТикТок хаагдсан бол АНУ-ын хэрэглэгчид нь RedNote зэрэг бусад аппликейшн рүү шилжиж байсан байлаа. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолынхоо үеэр Дональд Трамп “ТикТокыг аварна” гэсэн амлалт өгсөн бөгөөд үүнийгээ ч биелүүллээ.

ТикТок компани АНУ-д дахин ажиллаж эхлэхдээ “Та бүгдийн тэвчээр, дэмжлэгт талархъя. Ерөнхийлөгч Д.Трампын хичээл зүтгэлээр ТикТок АНУ-д дахин ашиглаглах боломжтой боллоо .” гэсэн мэдэгдлийг бүх хэрэглэгчдээ явуулжээ. АНУ-ын хэмжээнд 170 сая хүн ТикТок аппликейшнийг тогтмол хэрэглэдэг байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button