Life

АНУ-д “Red dye 3” төрлийн хүнсний будгийг хориглолоо

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас (FDA) “Red dye 3” төрлийн улаан өнгөтэй хүнсний нэмэлт будгийг хориглолоо. “Red dye 3” төрлийн хүнсний будаг нь хорт хавдар үүсгэх мөн хүүхдийн зан аашинд өөрчлөлт оруулах эрсдэлийг үүсгэж байгаатай холбогдуулан ийнхүү хэрэглээнээс хориглож байна. 

Уг нэмэлт нь бидний хэрэглээнд түгээмэл байдаг чихэр, амттан, уух зүйлс зэрэгт агуулагддаг бөгөөд хүнсний бүтээгдэхүүний шошго болон тайлбарыг анхааралтай шалгаж, “Red dye 3” гэх нэмэлт орсон тохиолдолд худалдан авахгүй байхын анхаарууллаа.

Судалгаагаар “Red dye 3” гэх нэмэлт будаг нь харханд хорт хавдар үүсгэж байгааг арван жилийн өмнө тогтоож байсан ба гоо сайхны бүтээгдэхүүн болон эмийн хэрэглээнээс хасаж байсан юм. 

Хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид өдөр тутамдаа хэрэглэдэг чихэр, амттануудад уг нэмэлт агуулагддаг аж. Гүзээлзгэнийн амттай сүү, зайрмаг, улаан өнгөтэй чихэр, гурилан бүтээгдэхүүний чимэглэл, ундаа зэрэгт “Улаан 3” (Red dye 3) төрлийн хүнсний будаг ашиглагддаг байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button