Спорт

Парисын олимпийн "гажигтай" медалийг солих гэж байна

Олон улсын олимпийн хороо (ОУОХ) энэ долоо хоногт Парист 2024 онд болох Олимпийн наадмын “гажигтай” медалиудыг ижил загвараар солино гэж мэдэгдлээ.

“Парис 2024 оны Олимпийн наадмыг зохион байгуулах хороо медалийн үйлдвэрлэл, чанарын хяналтыг хариуцдаг Monnaie de Paris (Францын төрийн гаалийн газар) байгууллагатай хамтран, медальтай холбоотой аливаа санал хүсэлт, гомдлыг үнэлж, засч залруулахаар ажиллаж байгаа аж.

Алдаатай үйлдвэрлэгдсэн медалиудыг ирэх долоо хоногоос системтэйгээр сольж эхлэх бөгөөд шинээр өгөх едал нь хуучинтайга яг ижил сийлбэртэй байх болно гэжээ.

Францын онлайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “La Lettre”-ийн мэдээлснээр “100 гаруй тамирчид медалийн чанар дургүйцэж, медалиа буцаан өгсөн” гэж мэдээлжээ.

Парисын олимпод оролцсон зарим тамирчин медалийнхаа зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсний нэг нь хүрэл медаль хүртсэн Америкийн скейтбордын тамирчин Нижа Хьюстон байсан бөгөөд тэрээр арав хоногийн дараа медалийнхаа зургийг нийтэлж, медалийнхаа чанарт гомдолложээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button