Life

Стресстсэн заан жуулчны амийг бүрэлгэсэн осол гарчээ

Баасан гарагт 22 настай Бланка Охангурен Гарсиа тус улсын Ко Яао Заан Арчлах Төвд нэг зааныг усанд оруулж байхдаа хошуунд нь цохиулж амиа алдсан юм байна.

Тухайн заан жуулчидтай хэт их харьцсаны улмаас “стресстсэн” тул ийм түрэмгий ааш авир гаргасан байж болзошгүй талаар мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Усны хувцас өмссөн жуулчдаар зааныг усанд оруулж, угаалгах бол Тайландад түгээмэл байдаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн юм.

Тус улсын байгальд 4,000 гаруй зэрлэг заан амьдардгаас гадна ижил тооны заан хүмүүсийн хараа хяналтад байдаг. Дээрх осол гарсан Ко Яао төв нь “заан арчлах” багц бүтээгдэхүүнийг гадаадын жуулчдад санал болгодог юм байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button