Life
Маргааш бөмбөрцгийн баруун хагаст цагираг хэлбэрийн нар хиртэлт тохионо
Цагираг хэлбэрийн нар хиртэлт гэдэг нь сар дэлхийгээс нэлээд зайтай нарны наагуур давхцах үед ажиглагддаг үзэгдэл юм. Нарны харагдах байдлаас үүдэж “галын цагираг” гэж нэрлэдэг аж.
Нар хиртэлт өглөөний 9:13 цагт (PDT) Орегон мужид эхэлж, 12:03 цагт (CDT) Техас мужид дуусна. Америкийн нутаг дэвсгэрээр ажиглагдах энэхүү байгалийн үзэгдлийг НАСА шууд дамжуулж бусад орны хүмүүст хүргэх юм байна. Шууд дамжуулалтыг үзэх бол энд дарж мэдэгдэл хэсгийг идэвхжүүлээрэй.
Нар хиртэлтийн үеэр аюулгүй байдлаа хамгаалж тусгай зориулалтын шил эсвэл нарны шил зүүхийг зөвлөдөг.
Харин нарны бүтэн хиртэлт хойтон жилийн дөрөвдүгээр сард тохионо.