Цахилгаан автомашинд бүрэн шилжсэн анх улс: Норвеги
Норвеги улс бензин болон дизель түлшээр ажилладаг автомашиныг зах зээлээсээ бүрэн халж буй анхны улс боллоо.
Норвеги улс нь газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй ч байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээрээ тэргүүлэгч улс юм. Тус улсын цахилгаан автомашины (EV) борлуулалт 2010 онд нийт автомашины борлуулалтын 1 хувьд ч хүрэхгүй байсан бол өнгөрсөн онд 88.9 хувь хүртэл өссөн ба цаашид ч мөн өсөх төлөвтэй байна. Харин энэ оны нэгдүгээр сард зарагдсан шинэ автомашинуудын 96 гаруй хувийг цахилгаан автомашин эзэлж байна.
Бензин болон дизель түлшээр ажилладаг тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлаж, хориглохоос илүүтэйгээр цахилгаан автомашины хэрэглээг дэмжих зорилготой урт хугацааны, тууштай бодлого нь Норвегийн шилжилтэд гол үүрэг гүйцэтгэжээ. Харин, Европын холбоо 2035 оноос эхлэн нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг автомашины борлуулалтыг хориглохоо мэдэгдсэн юм.