Технологи

Meta Platforms хиймэл оюун ухаанд $65 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болжээ

“Meta Platforms” компани 2025 онд хиймэл оюуны төслүүдэд 65 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ. Хөрөнгө оруулалтыг томоохон шинэ дата төв барих, хиймэл оюуны технологи хөгжүүлэлтийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэх зэрэгт ашиглахаар төлөвлөж буйгаа тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Зукерберг  мэдэгдсэн байна.

Тэрбээр өөрийн “Facebook” хуудсандаа “Meta Platforms” 2025 онд ойролцоогоор нэг гигаватт эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ онд 1.3 сая гаруй график боловсруулах нэгж буюу GPU үйлдвэрлэх төлөвтэй байна гэж мэдээлжээ.

Тус компани сүүлийн жилүүдэд хиймэл оюуны чиглэлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Тухайлбал: хамгийн сүүлд Луизиана мужид 10 тэрбум ам.долларын шинэ дата төв байгуулахаа зарласан бөгөөд хиймэл оюунт туслах болон “Ray-Ban” ухаалаг нарны шил зэрэг бүтээгдэхүүнд ашиглах шинэ компьютерын чипүүд худалдаж авсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button