Бизнес

Монгол, Италийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ

Энэ онд Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр улс Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Түүнчлэн хоёр улсын хооронд бүхий л салбарын цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Талууд хоёр улсын хооронд агаарын харилцааг хөгжүүлж, цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах төдийгүй жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх зэрэг ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод буй. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button