Бизнес
Трэнд:

МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЛГЭЭТЭЙ КОМПАНИУД

Өнгөрөгч оны сүүлээр Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13 их наяд төгрөгт буюу түүхэн дээд түвшинд хүрсэн бол 2025 он гарснаас хойш ТОП-20 индекс тасралтгүй өссөөр 52,060.91 нэгжид хүрлээ. 

МХБ (MSE)-ийн ТОП-20 индексийн багцад багтдаг 20 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 10.7 их наяд төгрөгт хүрээд байна. Эдгээр 20 компанийн зах зээлийн үнэлгээнд эзлэх хувиар авч үзвэл 65.4%-ийг Банк, санхүүгийн салбар эзэл байна. Харин хүнс болон хөнгөн үйлдвэрийн салбар 14.1%-ийг эзэлж байна. Салбараар нь авч үзвэл банк санхүүгийн 12 компани, үйлдвэрлэлийн салбарын 4 компани, уул уурхайн 1, тээвэр зуучлалын 1, жижиглэн худалдааны 1, шуудан харилцаа холбооны 1 компани ТОP20 багцыг бүрдүүлж байна. 

Эдгээр 20 компанийн нийт хувьцааны 19.8 хувь буюу 2.1 их наяд төгрөгтэй тэнцэх хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшиж байгаа бол 7.5% буюу 810 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хувьцааг олон нийт эзэмшиж байна. 

Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч эцсийн өмчлөгчдийн хувьд авч үзвэл 10 хувь хүн эдгээр 20 компанийн нийт үнэлгээний 42.5% -тай тэнцэх хэмжээний буюу 4.6 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хувьцааг эзэмшиж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button