Бизнес

График дизайнерууд П.Трампын 500 тэрбум долларт сана зовж буйгаа илэрхийллээ

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлыг аваад тэр даруй олон эрс шийдмэг алхам хийж, дэлхий нийтийн анхаарлыг татсаны дотор супер хиймэл оюун хөгжүүлэх 500 тэрбум долларын хөрөнгө оруулалттай, аварга төсөл хэрэгжүүлэх гэрээнд хувийн хэвшлүүдтэй хамтран гарын үсэг зурсан. Гэтэл одоогоор түүхэн дэх хамгийн нүсэр хиймэл оюуны дэд бүтцийг байгуулах уг төсөл нь график дизайнеруудын сэтгэлийг зовоож эхэлсэн талаар тэд ам нээлээ. Учир нь, Засгийн газар, Софтбанк групп, ОпенЭйАй, Оракль зэрэг компаниудын оролцох энэ төсөл уран бүтээлч салбарынхны ирээдүйн замналд аюул учруулах, бүр цэг тавих хандлагатай байна.

Хүний бүхэл бүтэн дөрвөн жил их сургуульд сурч эзэмшдэг мэргэжлийг хиймэл оюуны тусламжтайгаар хэдхэн мөчийн дотор хийж гүйцэтгэх боломжийг нээж өгснөөр олон давуу тал бий болох ч гэлээ зөвхөн компьютерийн хүчин чадалд найдсан үйл ажиллагаа газар авч цэвэр оюун сэтгэлгээгээрээ ажилладаг график дизайнеруудад ажлын талбараасаа шахагдаx нь дамжиггүй болно гэж онлайнд өрнөсөн график дизайнеруудын форумд оролцогчид анхааруулж байна.

Тиймээс, хүн төрөлхтний сайн сайхны төлөө явж байгаа ч нэг хэсгийг нь золиосонд тавьж явуулах эрсдэлтэй нөхцөл байдал ойрын ирээдүйд бий болно гэж график дизайнерууд дүгнэжээ. Хиймэл оюуны ашиглаа энгийн хэрэглээнд шилжсэнээр хүний бүтээлч сэтгэлгээнд хаалт тавьж, амьд бодгалийн тархины үйл ажиллагаагаар бий болдог урлагийн олон салбар устаж ч магадгүй гэнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button