Технологи

АНУ-д “TP-Link”-ийг хориглох асуудал хөндөгдлөө

Үндэсний аюулгүй байдалтай холбогдуулан АНУ-д “TikTok” платформыг хориглох талаар маргаан өрнөөд буй. Тэгвэл Хятадын “TP-Link” компанийн үйлдвэрлэдэг WiFi роутерыг мөн аюул учруулж болзошгүй хэмээн үзэж, хууль тогтоогчид анхааралдаа авч эхэлжээ. Тэдний үзэж буйгаар, Хятад улс энэ төхөөрөмжийг ашиглан Америкийг тагнах, мэдээлэл хулгайлах, мөн чухал дэд бүтцэд халдаж болзошгүй аж.

Энэхүү брэнд нь АНУ-ын зах зээлийн 65 хувийг эзэлдэг бөгөөд тус компани Хятадын Засгийн газартай холбоотой байж болзошгүй гэх шүүмжлэлд өртөөд байна. Иймээс Холбооны болон Батлан хамгаалахын салбарт “TP-Link” роутерыг ашиглахыг хориглох санал гаргажээ.

“TP-Link” компанийн зүгээс эдгээр шүүмжлэлийг няцаан, АНУ-д ашиглагддаг роутеруудыг Вьетнамд үйлдвэрлэдэг бөгөөд бүх аюулгүй байдлын шаардлагыг хангадаг гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн зүгээс тус роутеруудын шифрлэгдээгүй мэдээлэл нь хэрэглэгчдийн дата өгөгдлийг эрсдэлд оруулж болзошгүйг анхааруулсаар байгаа юм.

Хууль тогтоогчид “TP-Link” роутерыг хориглох нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал алхам болно гэж үзэж, энэ үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг санал болгожээ. Мөн хэрэглэгчдэд хувийн мэдээллээ хамгаалах үүднээс илүү аюулгүй сонголтуудыг хийхийг зөвлөсөн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button