Америкийн Техас, Флоридад цас орж байхад Лос Анжелест дахиад шинэ түймэр дэгдэв
АНУ-ын мужуудад цаг агаар үнэхээр таахын аргагүй, өмнө нь ийм байсан гэдэг зүйл энэ он гараад ингэж болно гэж үү гэтэл эрс өөрчлөгдөв.
Америкийн дулаан бүсэд багтах Техаст их хэмжээний цас энэ нутгийн иргэд, ялангуяа хүүхдүүд анх удаа цас үзэж, цасан дээр гэртээ оролгүй өдөржингөө тоглож байна. Өмнө зүгийн нарлаг, дулаахан Флоридад бас байгалийн энэ үзэгдэл болов.
Гэтэл Лос Анжелест шинэ түймэр дэгдэж, иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ.АНУ-ын Лос Анжелест дахин шинэ түймэр дэгдэж, олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон хэмээн мэдээллээ.
Одоогоор орон сууц болон барилга байгууламжууд түймэрт өртөөгүй ч 19 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.Түймрийн утааны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, тус хэсгийн гол хурдны замыг хаагаад байна.
Тус хотод энэ сарын эхээр дэгдэж эхэлсэн том түймрүүд одоо ч бүрэн унтраагүй байгаа юм. Гэхдээ албаныхан түймэрт өртөөд байсан ихэнх хэсгүүдийг хяналтандаа авчээ.
Энэ түймэр Лос Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохиролтой түймэр болсон. Түймрийн улмаас 28 хүн амиа алдсан юм.
Тус бүс нутагт түймэр хурдацтай тархаж байгааг хүчтэй салхи, хуурай агаар зонхилж байгаа нь ургамлыг маш их хуурайшуулж, амархан, хурдан шатах нөхцөл бүрдүүлсэн гэж албаныхан тайлбарлажээ.
Газар нутаг нь том тул гамшиг нь бас их юм гэж бичжээ.