Урлаг

Dior брэнд Япон улсын эртний сүмд загварын шоу зохион байгуулна

Өнгөрөгч жил Dior загварын ордон pre-fall 2024 цуглуулгаа Нью-Йорк хотын хамгийн алдартай урлагийн музейнүүдийн нэг болох Brooklyn Museum-д танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ удаа Dior загварын ордон pre-fall 2025 шоу ирэх дөрөвдүгээр сарын 15-нд Япон улсын Киото хотын хамгийн эртний гэх тодотголттой Тожи сүмийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.

ЮНЕСКО-ийн Дэлхийн өв жагсаалтад бүртгэгдсэн Тожи сүм нь Японы хамгийн өндөр модон барилга гэдгээрээ танигдсан ба VIII зууны үед буюу 796 онд баригдсан.

Харин Dior-ийн бүтээлч захирал Мария Грациа Кьюри энэ талаар “1950-аад оны үеэс эхлэн Кристиан Диор Киото хотод байрладаг торгоны цехүүдтэй хамтран ажилладаг байлаа. Тэрээр өөрийн кутюр цуглуулгадаа зориулан Японы маш ховор, нандин торгуудыг ашиглан хэд, хэдэн загвар бүтээж байсан түүхтэй. Тэр ч утгаараа үе үеийн гайхалтай хүмүүсийн урласан энэхүү онцгой ач холбогдолтой газар бид шинэ цуглуулгаа танилцуулах гэж байна” хэмээжээ. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button