Бизнес

Дональд Трамп тангараг өргөсны дараа S&P500 индексийн фьючерс уналаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөх ёслолынхоо үеэр тавьсан илтгэлдээ Канад, Мексикийн хил хяналтын бодлоготой холбоотойгоор 2025.02.01-ээс 25%-ийн тариф тогтоох талаар дурдав. Үүний дараа хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэн S&P500 индексийн фьючерс уналтын бүсэд шилжлээ. 

Дональд Трамп Хятадын TikTok платформын үйл ажиллагааг хэвээр үлдээж, АНУ 50%-ийн эзэмшилтэй хамтарсан компани байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. 

Хэрэв энэ хэлэлцээр батлагдахгүй бол өндөр татвар ногдуулах магадлалтай гэж мэдэгдсэн ч бүх компанид хэрэгжүүлэхгүй гэсэн нь зах зээлийг бага зэрэг тогтвортой байлгалаа.

Энэ мэдэгдэл нь зах зээлд тодорхой бус байдлыг үүсгэж, хөрөнгө оруулагчид Трампын хэрэгжүүлэх бодлогыг анхааралтай ажиглаж байна. 

Citi-ийн эдийн засагч Роберт Сокин “Трампын бодлогын тодорхойгүй байдал нь 2025 оны зах зээлд голлох нөлөө үзүүлэх төлөвтэй байна” гэжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button