АНУ хоёр л төрлийн хүйсийг хүлээн зөвшөөрөх бодлого гаргасны учир
Дональд Трамп АНУ-ын засгийн газрын тэнцвэртэй оролцоог хангах бодлогыг өөрчлөх алхам хийгээд байна.
“Өнөөдрөөс эхлэн АНУ-ын засгийн газрын албан ёсны бодлого нь зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлийн хүйс байдаг гэж үзэх болно” хэмээн Трамп анх удаа тангараг өргөх үедээ хэлсэн.
Тус захирамж нь зөвхөн эрэгтэй ба эмэгтэй гэх хоёр хүйсийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг өөрчлөх боломжгүй гэж зарлах утгатай юм. Гэхдээ…
Энэ нь зөвхөн төрийн байгууллагуудад хамааралтай бөгөөд төрийн байгууллагын DEI (тэгш оролцоог хангах) хөтөлбөрүүдийг зогсоох, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хасах, DEI санаачилгаас болж нэрээ өөрчилсөн газруудыг хянах утгатай юм.
Тус захирамжийг арьс өнгө, бэлгийн хамаарал болон бусад шинж чанараар ялгаварлан гадуурхалттай тэмцэх арга гэж үзэж байгаа ч нөгөө талаараа хувь хүнд хэрхэн нөлөөлөх вэ?
Хэрэв энэхүү бодлого хэрэгжиж эхэлбэл, трансжендер буюу хүйсийнхээ талаарх ойлголт нь эрэгтэй ба эмэгтэй гэсэн хатуу хязгаарт багтахгүй хүмүүсийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг юм.
Энэхүү бодлого нь одоогийн байдлаар зөвхөн АНУ-ын засгийн газрын байгууллагуудын дүрэм, бодлогын хүрээнд хэрэгжих гэж байгаа гэж тайлбарлагдсан. Трампын засаг захиргаа эдгээр алхмуудыг төрийн байгууллагуудын дотоод бодлого, санхүүжилттэй холбоотой хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба одоохондоо хувь хүнд хэр нөлөө үзүүлэхийг тодорхой хэлэх боломжгүй байна.