Uncategorized

Elon Musk дэлхийн хамгийн анхны "Их Наядтан" болох боломжтой

Дэлхийн толгой баячууд, тэрбум долларын эзэд улам олширсоор дэлхийн хамгийн анхны их наядтан гарч ирэх гэж байна. Оксфам компани судлагаагаар өнгөрсөн ням гарагт сүүлийн үеийн судалгааныхаа тайланг танилцуулсан бөгөөд ойрын арван жилд нэг их наяд доллартай болох магадлал өндөртэй таван хүнийг нэрлэжээ. Тесла болон SpaceX компанийн захирал Elon Musk 430 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян эрхэм бөгөөд энэ эрчээрээ хөрөнгийн хэмжээ нь нэмэгдсээр байвал тавхан жилийн дараа ДЭЛХИЙН АНХНЫ ИХ НАЯДТАН болно гэжээ.

Харин түүний араас Амазон компанийн үүсгэн байгуулагч Jeff Bezos, Oracle-ийн үүсгэн байгуулагч Larry Ellison, Meta компанийн Mark Zuckerberg, LVMH-ийн Bernard Arnault-ийн гэр бүл шил даран их наядтаны жагсаалтанд бичигдэнэ. Оксфамын уг тайлангаа Forbes сэтгүүлийн мэдээлэлд суурилан гаргасан бөгөөд удахгүй Швейцарийн Давос хотод болох Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор манай гарагийн хамгийн чинээлэг хүмүүс цугларахтай давхцуулан ийн тайлагнасан байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбумтан Дональд Трампын тангараг өргөх ёслолын урд өдөр тайлангаа танилцуусан нь онцлогтой байлаа. Өнгөрсөн 2024 он АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн ачаар дэлхийн хамгийн чинээлэг хувь хүн болон гэр бүл хамгийн их ашиг олсон жил болсныг Оксфам онцолжээ. Тус компанийн бодлого хариуцсан ахлах ажилтан Ребекка Ридделль “Нэг их наяд гэдэг бол ой тоонд багтахын аргагүй их тоо. Нөгөө талаасаа тэгш бус байдал улам гаарч буйн илрэл” хэмээн шүүмжлэнгүй ярьжээ. Дэлхийн тэрбумтангуудын тоо өнгөрсөн онд 200-гаар нэмэгдэж, 2,770-д хүрчээ. Тэдний хөрөнгө өнгөрсөн онд 2.1 их наяд ам.доллараар нэмэгдсэн нь 2023 онтой харьцуулахад гурав дахин үзүүлэлт бөгөөд нэгдсэн дүнгээрээ 15 их наяд болж байгаа гэнэ. Зөвхөн АНУ-д л гэхэд нийт 1.4 их наяд доллартай 816 тэрбумтан байна. Сонирхуулахад, дэлхийн хамгийн баян 10 хүн хөрөнгийнхөө 99%-ийг алдсан ч тэрбумтан хэвээрээ байх гэнэ. Гэтэл ядууралд өртсөн хүний тоо 1990 оныхтой бараг ижил тэнцүү байгааг Дэлхийн банкны өгөгдөл харуулж байна.

Back to top button