Урлаг

“Оскар 2025” ёслол цуцлагдах уу?

АНУ-ын алдарт зохиолч Стивен Кинг энэ жилийн “Оскар”-ын шагналыг цуцлахыг уриаллаа. Тэрээр “Би Академийн шагналын санал хураалтад оролцохоос татгалзсан. Лос-Анжелес хот шатаж байхад гангалж, тансаглах хүн байх ёсгүй” гэж мэдэгдсэн юм.

Мөн тэрээр энэ жилийн “Оскар”-ын ёслолыг “Ром шатаж байхад Нерон хийл тоглож байсан”-тай зүйрлэжээ. Байгалийн гамшигт ард иргэд зовж, олон хүн орон гэргүй болсон байхад тансаг ёслол хийх нь буруу гэсэн түүний уриалгыг жүжигчин Жина Смарт ч дэмжсэн байна.

Харин шагналын зохион байгуулах хорооноос энэ ёслолоор ойн түймэрт хохирсон хүмүүст хандив цуглуулах тул цуцлахгүй гэж мэдэгдсэн. Ёслол 2025 оны гуравдугаар сарын 2-нд Холливудын “Долби” театрт болдгоороо болно гэж зарлаад байгаа.

Холбоотой мэдээнүүд

Back to top button