Спорт
Б.Баасанхүү эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлэв
Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ээс 2024 оны жин тус бүрийн дэлхийн шилдгүүдийг танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү 7,167 оноогоор жиндээ тэргүүлсэн. Тэрбээр Парисын олимпоос мөнгө, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс алт, Душанбегийн Их Дуулгад түрүүлж, Хонгконгод болсон тивийн аваргын тэмцээнд манлайлсан билээ.
Үүнээс гадна Ташкент, Парисын Их Дуулгад V байр эзэлснээр дэлхийн чансаандаа тус бүр 360 оноо нэмэрлэсэн билээ.