Бизнес

Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 18 сарын дээд хэмжээнд хүрлээ

Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн 18 сарын дээд түвшинд хүрсэн тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) мэдээлжээ. Үр тариа, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос, элсэн чихэр зэргийг тооцдог ХХААБ-ын Хүнсний үнийн индекс ургамлын тосны үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор хоёр хувь өссөн байна.

Цаашид дараах хүнсний үнэ нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

  1. Ургамлын тос
    Ургамлын, тэр дундаа дал модны тосны үнэ улам өсөх төлөвтэй байна. Дал модны тос үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том орон Индонез энэ жил үйлдвэрлэлээ 5 хувиар бууруулсан нь цаг уурын нөхцөл байдал болон биодизельд дал модны тосны эрэлт өссөнтэй холбоотой аж. Рапсын тос зэрэг бусад тосны үнэ ч мөн өсөх магадлалтай байна.
  2. Үхрийн мах
    Ган гачигийн улмаас АНУ-д үхрийн аж ахуйд ихээхэн хохирол учирснаар махны үнэ өсчээ. Энэ жилийн үхрийн махны үнэ 16 хувиар нэмэгдсэн ба 2025 он хүртэл дэлхийн үхрийн махны нийлүүлэлт багасаж, үнийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байна.
  3. Кофе ба какао
    Бразилд цаг агаарын таагүй нөхцөлөөс үүдэн кофены үнэ 70 хувиар өссөн бол Кот-д’Ивуарт тасралтгүй үргэлжилж буй аадар бороо болон буурцагны чанар муу байгаагаас какаоны үнэ өндөр хэвээр байна. Ирэх саруудад какаоны үнэ улам өсөж, шоколадны үнэд нөлөөлнө гэж шинжээчид таамаглаж байна.
  4. Жимс, хүнсний ногоо
    АНУ-ын худалдааны шинэ татвар Мексикээс импортолдог жимс, хүнсний ногооны үнийг өсгөж болзошгүй аж. Мексик нь АНУ-ын жимс, хүнсний ногооны томоохон нийлүүлэгч бөгөөд Хятадтай хийж буй худалдааны зөрчилдөөн нь шар буурцаг, шувууны мах, махан бүтээгдэхүүний үнийг тогтворгүй болгох эрсдэлтэй хэмээв.

Дэлхийн хүнсний үнийн өсөлт ирэх жилүүдэд ч хэрэглэгчдэд ихээхэн нөлөө үзүүлж болзошгүй байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button